Манай Нийгэмлэгийн Тухай

Боловсрол, судалгаа, хамтын ажиллагаагаар дамжуулан Монголд мэдрэлийн мэс заслын шилдэгийг хөгжүүлэх

Манай Эрхэм зорилго ба Алсын хараа

Танилцуулга

Монголын Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэг (МММЗН) нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн Мэдрэлийн Мэс Заслын Ассоциаци (ACNS) болон Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Холбоо (WFNS)-ны гишүүн орон юм. Нийгэмлэг нь Монголын мэдрэлийн мэс заслын салбарыг хөгжүүлэх, эмч, сувилагч, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.

Зорилго

  • Монголын мэдрэлийн мэс заслын салбарыг хөгжүүлэх
  • Эмч, сувилагч, инженер техникийн ажилтнуудад мэргэжлийн боловсрол олгох
  • Гадаадын өндөр хөгжсөн орнуудад мэргэжилтнүүдийг сургах
  • Эмчилгээ, оношлогооны шинэ арга, техник, технологийг нутагшуулах
  • Дэлхийн болон Азийн мэдрэлийн мэс заслын холбоодтой хамтран ажиллах
  • Олон улсын хурал, сургалт, семинар зохион байгуулах
  • Өндөр мэргэжлийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, туршлага нэвтрүүлэх

Эдгээр үйл ажиллагааны тусламжтайгаар Монголын мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна.

Алсын зорилго ба Үр дүн

  • Байгуулагдсан цагаасаа эмч, сувилагч нарыг сургах, мэргэшүүлэхэд анхаарч ирсэн
  • Олон улсын холбоодтой хамтран ажиллаж 40 орчим эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаадад богино болон урт хугацааны сургалтанд амжилттай хамруулсан
  • ХСҮТ-д бичил мэдрэлийн мэс заслын сургалт, дадлагын төв байгуулан 2025.03.01-ээс тогтмол сургалт зохион байгуулж байна
  • Улсын болон хувийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтуудад хамрагдаж, салбарын чадавхи сайжирч байна
  • Идэвхтэй нийгэмлэгийн үйл ажиллагаа ард иргэдэд очих тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрэхэд дэмжлэг болно

Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

Dr. Batbayar Ganbold

Ц.Энхбаяр

МММЗН-ийн Ерөнхийлөгч

МММЗН-ийг үүсгэн байгуулагч

 Манай Монголын Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэг (МММЗН) нь 2007 онд анх үүсгэн байгуулагдсан. Азийн Мэдрэлийн Мэс Заслын Ассиоциаци (ACNS) болон Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Холбоо (WFNS)-ны гишүүн орон.


 МММЗН байгуулагдсан цагаасаа эхлэн эмч, сувилагч нарыг сургах, мэргэшүүлэх тал дээр түлхүү анхаарч ирсэн. Тухайлбал олон улсын хамтын ажиллагаа бүхий нийгэмлэг холбоодууд, дотоодын лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй нягт хамтран ажиллаж эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино болон урт хугацааны сургалтанд амжилттай хамруулсаар байна.


 Өнөөдөр улс орон маань хөгжихийн хирээр манай мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ ч мөн адил дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт хүрэхэд маш орйхон байна.


 Ийнхүү нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй явуулснаар манай салбарын эмч мэргэжилтнүүдийн чадавхи сайжирч улмаар ард иргэдэд очих тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрэхэд дөхөм болж байгаа гэж үзэж байна.


 Та бүхнийг МММЗН-ийн үйл ажиллагааг дэмжин оролцож, өөрийн орны мэдрэлийн мэс заслын салбарын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд гаргахын төлөө хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг уриалж байна.


Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

МММЗН-ийн Ерөнхийлөгч

Цэвэгбат овогтой Энхбаяр

Удирдах зөвлөл

Манай нийгэмлэгийг мэдрэлийн мэс заслын шилдэгт хүргэхээр чиглүүлж буй нэр хүндтэй удирдагчидтай танилцаарай

enkhbayar

Цэвэгбатын ЭНХБАЯР

Монголын Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч

battur

Батсайханы Баттөр

Анагаах ухааны доктор, Ахлах зэрэгтэй

bayarbat

Магсарын Баярбат

Анагаах ухааны доктор