Монголын Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэг (МММЗН) нь мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээгээр дамжуулан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (НҮТББ) юм.
Тус МММЗН НҮТББ-ын гол зорилго нь Монголын мэдрэлийн мэс заслын салбарыг хөгжүүлэх, эмч, сувилагч, инженер техникийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаадын өндөр хөгжсөн орнуудад сургах, эмчилгээ оношлогооны шинэ арга, техник, технологитой танилцуулах, дэлхийн болон Азийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэг холбоонд гишүүнээр элсэх, олон улсын хурал, сургалт, семинаруудад оролцох, өндөр мэргэжлийн эмч нарыг урьж хамтран ажиллаж арга туршлагыг нь нутагшуулах зэрэг үйл ажиллагааг явуулснаар Монголын ард түмэнд хүрэх мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх явдал юм.
Тус байгууллагын дүрэмд зааснаар нийгэмлэгт элсэхийг хүссэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эм зүйч, инженер техникийн ажилчид, мэдрэлийн мэс заслын салбарыг дэмжигч хүн бүрийг мэргэжил, нас, хүйс үл харгалзан бүртгэн авч элсүүлнэ гэж заасан байдаг.
Иймд манай орны эрүүл мэндийн салбарын төдийгүй салбарын хөгжлийг дэмжигч хэн бүхэнд нээлттэй байгууллага юм. НҮТББ-ын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу иргэн хүн өөрийн сайн дурын үндсэн дээр тус МММЗН-ийн үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой.
Мөн та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Монголын Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэгт гишүүнчлэлээр бүртгүүлэхэд:
Таныг МММЗН-ийн гишүүнчлэлд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
Өргөдлийн маягт (PDF) татах