Олон улсын хамтын ажиллагааны гэрээ байгуулав

хамтын ажиллагаа,олон улс
2026 оны гуравдугаар сарын 22
Олон улсын хамтын ажиллагааны гэрээ байгуулав
Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэг болон ОХУ-ын Тюмень хотын мэдрэлийн мэс заслын нийгэмлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2026 оны 02 сарын 20 өдөр Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал АУ-ны Доктор, Клиникийн профессор Б.Баттөр болон ОХУ-ын Тюмень хотын Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч АУ-ны Доктор Андрей Григорьевич Шапкин нар хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Цаашид талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдрэлийн мэс заслын шинэ дэвшилтэд эмчилгээний арга, техникийг солилцох, эмч, сувилагч нарыг дадлагажуулан мэрэгшүүлэх мөн судалгааны ажлуудыг эхлүүлэх г.м. бусад олон зүйл дээр тохиролцов.