Радио давтамжит долгионоор түлэх эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

хамтын ажиллагаа,нийгмийн хариуцлага
2026 оны аравдугаар сарын 13
Радио давтамжит долгионоор түлэх эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
Мэдрэлийн мэс заслын нийгэмлэг Хавдар судлалын үндэсний төвд өвдөлт намдаах дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

2026 оны 10 сарын 13-ны өдөр Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүн Ц.Энхбаяр нийгмийн хариуцлага болон хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Батболд, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх нарт “Радио давтамжит долгионоор түлэх” тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Энэхүү санаачилга нь тус төвийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний цар хүрээг тэлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ дэвшилтэт эмчилгээний арга, технологи нэвтрүүлэх зорилготой юм.

Радио давтамжит долгионоор түлэх эмчилгээ нь өвдөлт дамжуулдаг мэдрэлийг нарийн электродын тусламжтайгаар халааж, өвдөлтийг удаан хугацаанд намдаах боломж олгодог бага хөнөөлт арга юм.

Олон улсад энэхүү аргыг гурвалсан мэдрэлийн гаралтай нүүрний өвдөлт, архаг болон мэс заслын дараах нурууны өвдөлт, толгойн өвдөлт, сүүж-ууцны үений өвдөлт, өвдөгний үений архаг өвдөлтийг намдаахад ашигладаг. Мөн хавдартай өвчтөнүүдийн өвдөлт намдаах эмийн хэрэглээг бууруулахад туслах зорилгоор хэрэглэдэг.