Монголын толгой, хүзүүний хавдар судлалын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
хамтын ажиллагаа
2026 оны долоодугаар сарын 9

Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэг Монголын толгой, хүзүүний хавдар судлалын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Мэдрэлийн мэс заслын нийгэмлэг ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэдэг бусад нийгэмлэгүүдтэйгээ хамтын ажиллагааны гэрээ байгуулан үйл ажиллагаагаа тасралтгүй тэлсээр байна.
2026.07.09. өдөр Монголын толгой хүзүүний хавдар судлалын нийгэмлэгийн тэргүүнтэй уулзаж санал солилцон цаашдын хамтын ажиллагааны гэрээ байгуулан гарын үсэг зурав.